НАРНЫ ДИЗАЙНЫ ТАЛААР
Рентек ХХК ХБНГУ-ын нарны цахилгаан үүсгүүрийн программ хангамжаар сүүлийн 30 жилийн нарны дата ашиглан таны цахилгаан хэрэглээний горимд харьцуулах замаар
-
Таны төслийн байршил нарны эрчим хувьд
-
Хэр өгөөжтэй,
-
Хэдэн нарны хавтангаар
-
Хэдэн градусын налуутай
-
Хааш нь харуулж байршуулах
-
Бие даах боломж,
-
Дулаан дэмжих боломж,
-
Кабелийн алдагдлын тооцоо,
-
Бүр цаашлаад генератортой хослуулах оффгид нарны эх үүсгүүрийн хувьд
-
Түлш зарцуулалт хэр байх вэ гээд олон асуултад нэг мөр тооцоотой хариулт өгөх НАРНЫ ДИЗАЙН гаргаж үйлчилэхээс гадна гаргасан дизайндаа баталгаа өгнө.

Нарны дизайныг таны ирүүлсэн хэрэглээний мэдээлэлд үндэслэн нэг удаа төлбөртэй хийнэ.
1 ФАЗ, 12 кВт хүртэл-1.000.000 ₮
3 ФАЗ, 300 кВт хүртэл -1.500.000 ₮
1 МВт-с дээш-3.000.000/МВт тутамд

АМ БҮЛ 5,
ДӨРВӨН ӨРХИЙН АХУЙН ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАГВАР
жилд 24.800 кВт.цаг
Таны төслийн байршилд НАРНЫ СУУРИН ЭХ ҮҮСГҮҮР - х/х/х ээр 10 жилд 167 тонн нүүрхүчлийн давхар ислий г хэмнэж чадна. Жилд үйлдвэрлэх эрчмийн тооцоо болон 5 ам бүлтэй 4 өрхийн ахуйн цахилгаан хэрэглээний профаилыг НАРНЫ ДИЗАЙН программд оруулснаар дараах дүгнэлтийг хийж байна.


НАРНЫ СУУРИН ЭХ ҮҮСГҮҮР - Х/Х/Х ээр жилийн 4 улиралд айлын хэрэглээг 90 хувь хангаж, харин хавар намар өвөлдөө ахуйн цахилгаан хэрэгцээндээ тодорхой хязгаарлалт хийх замаар халаалт дэмжих боломжтой. Ингэснээр дулааны алдагдлын коэффициент 84.06 квтцаг/квм * жил тэй баригдсан 4 ширхэг 100 кв м сингл хаусын дулааны нийт хэрэгцээний 40-46 хувийг хангаж, сууцаа хөлдөлтөөс дээш байлгах боломжтой.
Жилд 31.854 кВт.цаг эрчмийн үйлдвэрлэлийн сарын хуваарилалт 12-р сард хамгийн бага буюу 2.168 кВт.цаг, энэ нь өрх бүрт 12-р сард 540 кВт.цаг буюу 70 мянган төгрөгтэй тэнцэх цахилгаан үйлдвэрлэлтэй тэнцэнэ.

